ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн паркийн зургаан тоглоомыг хааж, шалгаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-22

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр  2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.  Он гарсаар өргөх механизмтай холбоотой 4 осол гарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй аж.

Тодруулбал, “Нарны хороолол”-д гарсан ослын улмаас 2 хүн, “Саруул” хороололд гарсан ослын улмаас нэг хүн гэмтсэн. Мөн “Дэлгэрэх” хотхонд гарсан ослын улмаас кран гурван машин дээр унасан, ҮСАХ-ийн сансрын хөлөг тоглоом хугарсан зэрэг осол гарсан байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд тавдугаар сарын 21-нд ҮСАХ-д хяналт шалгалт хийж, Сансрын хөлөг тоглоом дээр зөвлөмж хүргүүлсэн байна. Гэвч тоглоом зөвлөмжийн дагуу ажиллаагүй тул осол гарсан гэдгийг НХМГ-ынхан хэлж байлаа.

Мөн Тагада, Динозавр, Гинж, Тойрог зам, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байна. Ирэх долоо хоногт дүгнэлт гарч дээрх тоглоомуудыг ажиллуулж болох эсэх шийдвэр гарах аж.