ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХЫГ НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ

Б.ГАНЗОРИГ
2020-02-13

Коронавирусийн тархалттай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн. 
Тэгвэл Дорноговь аймаг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, сүм хийд, шашины байгууллага, караоке, баарны үйл ажиллагааг зогсоож, хүнсний дэлгүүр, супермаркетын согтууруулах ундааг 18:00 цагаас хойш худалдахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн тус аймгийн Засаг даргаас хувийн ариун цэврийг сахих, амны хаалт тогтмол хэрэглэх, бусдад шаардлага тавих, үр хүүхдүүддээ анхаарал, халамжийг нэмэгдүүлж, гэр бүлээ шинэ коронавирусний халдвар болон бусад халдварт өвчний эрсдлээс хамгаалахыг нийт ард иргэддээ үүрэг болгожээ.