ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдгэрсэн хүний тоо нэмэгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-16

Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнөөдөр  өглөөний байдлаар нийт  69 269-д хүрч, 1 669 хүн нас бараад байна. Мөн 9 615 хүн эдгэсэн нь нас барагсдын тооноос ес орчим дахин их үзүүлэлт аж.

Халдварын статистикийг дэлхийн улс орнуудаар ангилан танилцуулбал, БНХАУ-д хамгийн их буюу 68 501 тохиолдол, Японд 408, Сингапурт 72, Хонг Конгт 56, Тайландад 34, Өмнөд Солонгост 29, Малайзад 22, Тайванд 18, Герман болон Вьетнам 16 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Харин  Америк болон  Австралид тус тус 15, Францад 12, Макаод 10 гэсэн үзүүлэлттэй байна. 10-с доош тооны халдвар бүртгэгдсэн улс орнуудыг багтаагаагүй болно.