ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоолоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-16

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарыг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан баярын үзэсгэлэн худалдааг зогсоолоо. Одоогоор Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн 30 байршилд цагаан сарын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг зогсоож, сурталчилгааны хаягт самбарыг татан буулгажээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн  аравдугаар зарлигаар “Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах” хэмээн үүрэг болгосон билээ. Энэ дагуу хяналт шалгалт үргэлжилж байна.