ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

Б.ГАНЗОРИГ
2020-02-17

 

 

 

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 24. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

 

Наран ургах, шингэх: 07.56-18.16

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.