ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Саудын Арабад эмэгтэйчүүд машин жолоодож эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-24

Эмэгтэй хүн машин жолоодохыг хориглох тухай хуулийн заалтаа Саудын Арабын Засгийн газар хүчингүй болгож цуцлах шийдвэр гаргасан. Тэгвэл тус шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.

Эмэгтэй хүн машин жолоодохыг хориглосон дэлхийн цорын ганц улс болох Саудын Арабын ханхүү Мохаммед бин Салман нийгэм, улс төрд шинэчлэлт хийж буй бөгөөд уг шинэчлэлтийн хүрээнд ийнхүү эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй болж байгаа аж.

Өнөөдрөөс машин барьж эхэлж буй 21 настай оюутан Хатоун Бин Дахи “Жолооч болохоо хүлээсэн урт удаан хугацаа дууслаа. Бас дахиад заавал эрэгтэйчүүдийг гуйх шаардлагагүй боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 2020 он хүртэл Саудын Арабад гурван сая эмэгтэй жолооны үнэмлэх авна гэсэн тооцоо гарчээ.