ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амны хаалт зүүгээгүй бол Зөрчлийн хуулийн дагуу торгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-17

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлээ. НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Өнгөрсөн амратын өдрүүдэд шуурхай штаб, эргүүлүүд 24 цагаар ажиллалаа. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд зургаан өрхийн 19 иргэн (үүнээс ес нь хүүхэд байсан) хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй.

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, хордлогын үед хүний бие дэх агаарын хий хэмжигч багажуудыг бүрэн суурилуулж, хангасан. Нэг айл угаар мэдрэгчээ хэт доор байршуулснаас угаар мэдрэгч нь дуугарч, түүний батерейг нь салгасан тохиолдол гарсан. Хэрвээ угаар мэдрэгч дуугарч эхэлсэн л бол тухайн айлд эрсдэл үүсэж байгаа учраас угаар мэдрэгчийг дуугүй болтол яаралтай агаар сэлбэх хэрэгтэй"-г зөвлөлөө.

Эргүүлүүд иргэдийг амны хаалт зүү, шүлс, нус цэрээ хаяхгүй байх тал дээр шаардлага тавихаас торгохгүй. Харин эрх бүхий байцаагч нар шаардлага тавин Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна. Зэвсэгт хүчний газраас 25 өндөрлөг газарт туулах чадвар өндөртэй “Зил-130” маркийн 28 автомашин гарган шахмал түлш тасралтгүй түгээж байгаа аж.