ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-17

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 178.9 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 148.2 сая ам.доллар буюу 24.4 хувиар, импорт 30.7 сая ам.доллараар 6.1 хувиар тус тус буурчээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 148.2 сая ам.доллараар буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт хийгдээгүй, зэсийн баяжмалын экспорт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 30.7 сая ам.доллараар буурахад суудлын автомашины импорт 15.4 сая ам.доллар, ачааны автомашин импорт 10.8 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.Гадаад худалдааны тэнцэл 2019 оны нэгдүгээр сард 103.3 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 117.5 сая ам.доллараар буурч, 14.3 сая ам.долларын алдагдалтай байгаа аж.