ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйлдвэрлэлийн салбарын орлого буурчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-17

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.4 /14.5 хувь/ тэрбум төгрөгөөр буурлаа. Тухайлбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 219.0 /23 хувь/ тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв. Үүнд, нүүрс олборлолт 183.1/43.9 хувь/ тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 18.1 /23 хувь/ тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 17.4 /3.9 хувь/ тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 452.0 /5.4 хувь/ сая төгрөгөөр тус, тус буурсан нь голчлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 370.4 /23.3 хувв/ тэрбум төгрөгөөр буурлаа. Түүнчлэн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 524.4 /43.9 хувь/ тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн ажээ.