ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Иргэд анхаарлаа сулруулж болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-17

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “2020 оны хоёрдугаар сарын 15-нд тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй.   Хоёрдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлагдан тандалт шинжилгээ, үзлэг хийгдэж байна гэлээ. Мөн Хоёрдугаар сарын 13-нд Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасан.  Түүнчлэн "Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй нь иргэд сайн хамгаалж байгаатай холбоотой. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Та бүхэн өөрсдийгөө хамгаална гэдэг нь гэр бүлээ хамгаалж байна гэсэн үг.  Өдий хүртэл оруулаагүй амжилтаа бүгд хамтран ажиллаж байж хадгалах юм. Амны хаалтаа зүүх, тогтмол агаар оруулах, унтах цагаа тогтмол хянах хэрэгтэй" хэмээн хэллээ.