ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-17

Дэлхийн банкнаас мэдээлэл хийлээ. Тус банкнаас   энэ сард гаргасан Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг гаргасан бөгөөд Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдийхээс бага зэрэг саарсан ч дунд хугацааны төлөв эерэг хэвээр  байна гэж мэдэгдлээ. Мөн Төсвийн гүйцэтгэл сайн гарч, макро эдийн засгийн бодлогын уялдаа мөн сайжирч, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн таатай байдал, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өндөр байгаа гэсэн юм. Түүнчлэн  эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдлээ. Гэвч түүхий эдийн үнэ аажмаар буурч, зэс, алтны агууламж  мөчлөгөөс шалтгаалан буурч буйгаас 2019 оны эдийн засгийн өсөлт 5.8 хувь орчимд байхаар төсөөлж байгаа гэлээ.

Андрей Михнев: Эдийн засгийн реформоо үргэлжлүүлэх ёстой

/ Дэлхийн Банкны Монгол улс хариуцсан Менежер/

-Дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг байгаа ч төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлж, гадаад валютын интервенцээ зохистой түвшинд байлгах ёстой. цаашид ийм  замаар валютын нөөцийг улам нэмэгдүүлэх зэрэг нь бодлого боловсруулагчдын хувьд нэн тэргүүний зорилт болно. Засгийн газраас 2020 онд эдийн засгийн реформоо үргэлжлүүлэх нь зах зээлийн хэтийн төлөв, гадаадын шууд хөрөнгө оруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Жийн-Паскаль Нгану: Макро бодлогоор дамжуулан  эрсдэлүүдээс болзошгүй  сэргийлэх хэрэгтэй

/Дэлхийн Банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч/

-Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэн, ялангуяа зээлийн бодлого, банкны салбарын тогтвортой байдлыг хангах нь макро эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна. Бодлого боловсруулагчид 2018 оны сүүлээс эхлэн мөнгөний бодлогоо алгуур чангалж байгаа нь зээлийн өсөлтийг барихад үр дүнгээ өгсөн. Макро зохистой бодлогоор дамжуулан үүсч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх нь чухал. Монгол Улс санхүүгийн салбарын хяналт, шалгалтыг улам сайжруулах хэрэгтэй. Тэр дундаа  макро зохистой бодлогын арга барилыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, болзошгүй хямралыг удирдах, шийдвэрлэх арг замаа улам боловсронгуй болгох чиглэлээр хийж буй хүчин чармайлтаа тууштай үргэлжлүүлэх  ёстой.