ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөсний баяр, сурын харваа зэрэг томоохон наадмуудыг цуцлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-18

Засгийн газраас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын зарим үйл ажиллагааг цуцлажээ.

Тодруулбал, Н.Цэрэнбат сайдын гарын үсэг бүхий А/89 тоот тушаал өчигдөр гарч, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулах "Хөх сувд-2020" мөсний баяр болон бусад аймгуудад зохион байгуулагдах цасны болон мөсний баяруудыг цуцлах шийдвэрт хүрсэн аж. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд зохион байгуулахаар шийдэлд хүрээд байлаа.

Мөн Баянхонгор аймгийн ЗДТГ-аас энэ сарын 7,8-нд болох байсан "Түйн голын жавар-2020" өвлийн наадмыг цуцалсан бол, Ховд аймагт ирэх сарын 7, 8-нд болох байсан “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр, өнөөдөр Архангай аймагт болох байсан  “Тамирын жавар” арга хэмжээ, Баян-Өлгий аймагт ирэх сарын 2-7-нд Толбо нууранд Алтайн Урианхайн мөсөн сур харваа тэмцээн болох байсныг тус тус цуцлах шийдвэрт хүрсэн байна.