ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-19

ЭМЯ-наас covid-19-ын асуудлаар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Д.Нарангэрэл: Сovid-19-ийн халдвар эрчтэй тархаж байгаа

/ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга/

 -Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн байдлаар covid-19-ийн халдвар эрчтэй тархаж байна. Тэр дундаа Азийн 12 оронд  бидний хамгийн их зорчдог Япон, Сингапур, Тайванд өвчлөл эрчимтэй гарч байна. Азийн 48 орны 12 нь  covid-19-ийн өвчлөл бүртгэгдээд байна. Энэ хүнд үед Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар Ухань хотын эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон. Өнөөдөр ууган хүнсний үйлдвэрүүд халдварын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 1178 ажилтныхаа нэг өдрийн цалин болох 39 сая төгрөгийн хандив өгч, цаашид хандив өргөхийг уриалж байна.

О.Ариунтуяа: Эмчилгээгээр 80 гаруй аргыг туршиж байна

/ ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн/

-Өнөөдрийн байдлаар 75182 тохиолдол бүртгэгдэж, шинээр 1851 тохиолдол, 2009 нас баралт бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 137 хүн халдварын улмаас нас барсан байна. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Филиппин, Япон, Францад гурван хүн нас баралт бүртгэгдлээ.  Мөн БНХАУ-д 3019 эмнэлгийн ажилтанд халдварын сэжигтэй тохиолдол илэрч,  1716 нь  лабораториор баталгаажсан байна.  14.6 хувь нь маш хүнд байна. Эмчилгээгээр 80 гаруй аргыг туршиж байна.

Б.Дармаа: Оношлуурыг 100 хувь найдвартай

/ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эрхлэгч/

-ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лабораторийн хувьд Японы Халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан орон. Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзсэн. Оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаанаас  хүлээн авчсан. Шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа.