ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-20

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 252 (4.2хувь)-оор нэмэгдсэн байна. Амаржсан эхчүүдийн 4619 (74.4хувь) нь зургаа, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 158 (3.5хувь)-аар нэмэгджээ. Нийт амаржсан эхчүүдийн 16 (0.3хувь) нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 (23.8хувь)-аар буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны нэгдүгээр сард 4184 болж, өмнөх оны мөн үеэс 513 (14.0хувь)-аар нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 86 (2.9 дахин)-гаар, мөөгөнцрөөр өвчлөгчид 264 (2.8 дахин)-өөр, трихомониазаар өвчлөгчид 205 (57.6хувь)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 227 (47.3хувь)-гоор, вируст хепатитаар өвчлөгчид 11 (28.2хувь)-ээр, гонококкт халдвараар өвчлөгчид 104 (19.8 хувь)-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.