ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өлзийт, Налайх чиглэлд амьдардаг иргэд үнэмлэхээ үзүүлж тээврийн товчоогоор нэвтэрнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

Өчигдөр хуралдсан Улсын онцгой комиссын шийдвэрээр тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу битүүний өдрийн өглөөний 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон билээ.

Тэгвэл энэ дагуу Тээврийн цагдаагийн албан хаагчид сар шинийн өдрүүдэд өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллах аж. Ойрын өдрүүдэд Ус цаг уурын орчны шинжилгээний газраас нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулсан юм.

Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлсэн юм. Хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотоос гадна буюу Өлзийт, Био комбинат, Налайх чиглэлд иргэд хэрхэн зорчих вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр эдгээр газруудад амьдардаг гэсэн оршин суугчийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг үндэслэн нэвтрүүлэх аж.

Б.Тогтох