ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын албан тушаалтнууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Монголд байгаа 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж, Ж.Баясгалан маань энд хүрэлцэн ирээд байна.

Энд ирсэн шалтгаан нь АН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар явуулж буй бодлого, мөрийн хөтөлбөрт дуу хоолойгоо хүргэхээр ирсэн юм. Цаашдаа ч АН-аас төрийн болон нийгмийн томоохон хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгах талаар тууштай ажиллана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл хэрэгжээд цөөнгүй хэдэн жил болж байна. Өмнө нь тийм тусгайлсан хууль байгаагүй. Харин 2012-2016 оны АН-ын эрх барьж байсан Засгийн газрын үед Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн төслийг санаачилж, батлуулсан. Энэ хууль хэрэгжээд явж байгаа” гэлээ. Гэвч Ардын нам эрх барьсан энэ жилүүдэд хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа учраас энэ чиглэлд анхаарч, хуулийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд АН-ынхан анхаарна гэлээ.

Харин жүжигчин Ж.Баясгалан “Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлөөд, мөн залуу хүний хувьд энд ирсэн. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар АН-тай хамтарч ажиллах санал тавихдаа нэг санал тавьсан. Эхлээд нэр томъёоноос эхлэх ёстой байх аа. Би өнөөдөр тэргэнцэр дээр сууж байгаа. Гэхдээ энэ нь миний хөгжихөд саад болж байгаа, эсвэл энэ тэрэг надад саад болж байгаа зүйл огт биш. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй биш тусгай хэрэгцээт иргэд гэж өөрчлөөсэй гэж хүсч байна.

Тиймээс 110 гаруй мянган иргэн бүгд дуу хоолойгоо гаргаж, итгэл олж аваасай, амьдралд идэвхтэй оролцоосой гэж хүслээ. Төр засгийг муулах аргагүй ээ. Тусгай сургуулийг хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ энэ нь хүртээмжтэй байна уу гэвэл үгүй. Тусгай сургуульд хэн хүргэж өгөх вэ гэдэг асуудал яригдана. Тусгай автобус, тусгай зам алга. Мөн заавал тусгай сургуульд сургах гэж зүтгэх тусмаа тэр хүн нийгмээс өөрийгөө тусгаарлах учраас бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд сурдаг болоосой гэж хүсч байна. Хүн бүхэн ижил, эрх тэгш гэдгийг ойлгоосой гэж хүссэн учраас миний энэ хүсч буй зүйлийг Ардчилсан нам бодлогодоо тусгаасай гэж энэ намд хандсан юм” гэлээ. Улмаар, АН-д албан ёсоор элсэж, үнэмлэхээ гардаж авлаа.