ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг: Ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт биш

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-21

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг хэрхэн авах талаар тус компанийн төлөөллүүд болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.   

Энэ талаар, Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ,  "Ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт биш хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг юм. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг, орлого олохын тулд мөнгөн урсгалын төсөөллөөр хувьцаа гаргадаг. Тухайн хувьцааг эзэмшигч нь компанийг ашигтай ажиллах гэх мэт шаардлагыг тавьдаг.

 Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашгийг өөрийнхөө цэвэр ашгаас олгож буй нь энэ юм. Иргэд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэг барьж, төмөр замыг дэмжих зэрэг санаачилгууд гаргаж байна. Бид үүнийг зөв, буруу гэж шүүхгүй.  Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож, бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авна. 

Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.  Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож, бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авна.Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 

Тиймээс иргэд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай байгаа хэдий ч коронавирусийн халдвараас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс тавантолгой” компани болон брокерийн компаниудад очихгүйгээр мэдээлэл авах, онлайнаар дансаа шалгаж нээх боломжтойг мэдээллийн үеэр хэлэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хүрээнд  нэг их наяд 80 тэрбум төгрөг хуваарилагдах ажээ.  Нийт хувьцааны  85.4 хувийг  Засгийн газар, 14.7 хувийг Монгол Улсын иргэд 1,072 хувьцаагаар, 0.05 хувийг ААНБ-ууд эзэмшдэг юм.