ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д вирусээр өвчилсөн хүний тоо 556-д хүрч, дөрвөн хүн нас барлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-23

“Covid 19” буюу коронавирус нийт 27 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд 76 мянган иргэн өвчилсөн тоо баримт гарчээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын зургаан дүүрэгт энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж байгааг дуулгалаа. Тухайлбал, өнөөдөр өглөө 09:00 цагийн байдлаар БНСУ-д Covid-19 (коронавирусийн) халдвар авсан 123 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 556 хүн халдвар аваад байна. Шинээр халдвар авсан хүний дийлэнх нь хувь нь Тэгү хотоос илэрлээ.

БНСУ-д вирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас бараад байгаа учаас өвчлөл анх гарсан Тэгү хотыг аюултай бүс болгон зарлав. Тус хот нь 2.350.000 мянган хүн амтай аж. Мөн БНСУ-ын бусад хотуудад ч гарч эхэлсэн учраас Солонгос улсын хэмжээнд онц байдал зарлажээ. Тэгү хотын Чонду эмнэлгээс 92, ШинЧон сүмээс 38 хүн халдвар авсан нь тодорхой болсон. Мөн газар нутгийн хувьд Гёнбуг аймгаас 200 гаруй, Дэгү хотоос 28, Пусан, Гёнги, Чонбуг зэрэг бус нутгаас тус бүр хоёр хүн халдвар аваад байгаа аж. Тус улсад манай улсын 40 гаруй мянган иргэд ажиллаж, амьдардаг. Тиймдээ ч сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд монголчууд ихээр нутаг буцаж байгаа нь зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байгааг Эрүүл мэндийн яам онцоллоо. Тухайлбал, өчигдөр гэхэд л БНСУ-аас ирэх гэж байсан манай улсын таван иргэн халуунтай байсныг илрүүлэн, онгоцонд суулгалгүй үлдээжээ.

Халуун бууруулах эм хэрэглэн, ханиад томуугаа нуух явдал гарч болзошгүй байгааг Солонгосын тал анхааруулжээ. Тиймээс эх орондоо ирж байгаа монгол иргэдийг өвчнөө нууж хаалгүйгээр үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалж байна.