ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: БНСУ-д коронавирусийн халдвартай нь тогтоогдсон монгол иргэн нас баржээ

Б.ГАНЗОРИГ
2020-02-25

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна.
Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.

Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Тус улсад одоогоор 11 хүн нас бараад байгаа бөгөөд гадаадын иргэншилтэй анхны тохиолдол нь бүртгэгдээд байна.

Эх сурвалж https://www.facebook.com/www.mohs.mn/