ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ

Т.САНДАГ-ОЧИР
2020-02-26

Өнөөдөр нийслэлд өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 27-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.