ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорноговь аймагт цагдаагаар бүслүүлэн хөл хорио тогтоолоо

O.Admin
2020-03-10

Гуравдугаар сарын 02-ны өдөр Монголд ирсэн Францын “Арева” компанид ажилладаг, франц иргэнийг одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байна. Түүний нэгдүгээр хавьтагч байж болзошгүй 500 иргэн бий гэх мэдээллийг албаны хүмүүс өгөөд буй.

Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж, Дорноговь аймгийг цагдаагийн алба хаагчдаар хамгаалан орох, гарах хөдөлгөөнийг хаажээ.