ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казахстан Улсаас ирэх иргэдийг Цагааннуур боомтоор нэвтрүүлэхгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-21

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ, Казакстан Улсаас орж ирэх монгол иргэдийн тоо нэмэгдэж ачаалал ихэссэн байна. Хил нэвтэрч буй иргэдийг тусгаарлах байр болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хийгдэж буй ажилд дэмжлэгт хяналт үзүүлэх зорилгоор МХЕГ-ын улсын ахлах байцаагчид тус аймагт ажиллаж байгаа аж. Харин Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон Улсын онцгой комиссын шийдвэртэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвд Казахстан Улсаас ОХУ-ыг дамжин ирэх иргэдийг Монгол Улсын Цагааннуур боомтоор нэвтрүүлэх боломжгүй болсныг бичгээр мэдэгджээ.

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдийг агаарын тээврээр Буянт-Ухаа боомт, төмөр зам, авто замын тээврээр Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.