ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг суллажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-26

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг энэ сарын 24-ний батлан даалтаар сулласан байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хүмүүсийг сонгууль будлиантуулахыг завдсан гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч уг ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон аж. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж байсан юм.