ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-аас 1820 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-26

Цахимаар судалгаа явуулахад БНСУ-д оршин суугаа 1820 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тус улсад оршин суугаа иргэдээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-д олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор энэ сарын 20-25-нд цахим судалгааг явуулжээ. Судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна. ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүрт хүргэсэн байна. Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар өнөөдөр мэдээлэл хийх аж.