ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Бат-Ялалтыг цагдан хорилоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

 “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.  Уг хэргээр түүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас хоёр удаа шүүхэд хүргүүлж байсан ч шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзсээр ирсэн. 

Тэгвэл прокурорын байгууллагаас гурав дахь удаагаа шүүхэд хорих санал хүргүүлсэн бөгөөд цагдан хорих шүүх хурал өчигдөр /2020.03.27/  болж Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорихоор болжээ.