ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д хичээлийг цахимаар явуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны энэ сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна. Мөн арваннэгдүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хийхээр товложээ.

Харин Япон улсап энэ сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын 2229 тохиолдол бүртгэгдсэн байна. Токио хотод коронавируст халдвар (COVID-19) авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотын Боловсролын зөвлөлөөс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахаар төлөвлөж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

Хоёрдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Шинзо Абэ бүх бага, дунд, ахлах болон тусгай хэрэгцээт сургуулиудыг өнгөрөгч сарын 2-ны өдрөөс эхлэн хаахыг уриалсан. Үүний дагуу Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас 2020 оны хоёрдугаар дугаар сарын 28-ны өдөр 47 мужийн Боловсролын зөвлөлүүдэд сургуулиудыг өнгөрөгчсарын 2-ны өдрөөс эхлэн хаврын амралтын төгсгөл хүртэл хаах эсэх, хэр удаан хугацаагаар хаах талаар шийдвэр гаргах эрхийг олгожээ.