ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НҮБ-ын чуулга уулзалтыг жилээр хойшлуулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-02

Уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцдэг НҮБ-ын чуулга уулзалт коронавирус цар тахлын улмаас хойшилсныг зохион байгуулагч Их Британи улсаас мэдэгджээ. НҮБ-ын чуулга уулзалт ирэх арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотоо болох товтой байсныг 2021 оныг хүртэл хойшлуулсан аж.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь тулгамдсан асуудал боловч халдварт өвчний цар тахлыг дарах нь эн тэргүүнд тавигдах ёстой хэмээн мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард НҮБ-ын чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны даргыг сольсон нь анхаарал татаж байна.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг хариуцсан газрын дарга Патрисиа Эспиноса хэлэхдээ “Коронавирус бол хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн яаралтай аюул болсон ч уур амьсгалын өөрчлөлт бол урт хугацаандаа хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн том аюул” гэдгийг онцолжээ.