ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайпан арал дээрх монгол иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-02

АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ, ЗТХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд  хүргүүлжээ. Дээрх иргэд өнгөрсөн оны наймдугаар сард “Жунсон констракшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу тус аралд ажиллахаар очсон аж. Сайпан аралд "Covid-19" халдварын дөрвөн тохиолдол гарч, нэг хүн нас барсан тул дээрх иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-наас өөрсдийгөө 14 хоног тусгаарласан байна. Иргэд өдөр бүр биеийн халуунаа үзэж буй бөгөөд одоогоор "Covid-19"-ийн бусад шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байгаа аж.

Сайпан арал нь Азийн бүс нутагт байрладаг, БНСУ-тай ойр учир дээрх иргэд Солонгосоор дамжин эх орондоо ирэх боломжтой хэмээн үзэж буй юм байна.