ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-д 24 цагийн дотор 1049 хүн нас барлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-02

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д коронавирусийн халдвараар 1049 хүн нас барсан бол Италид 727, Испанид 923 хүн нас баржээ. АНУ-д халдвар голомтлон тархаж, өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо 215081 хүрчээ. Харамсалтай нь нийт нас барагсдын тоо 5109 хүрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, “Манай улсад урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй хүнд цаг үе тохиож байна. Бид үхлийн вирустэй дайтаж байна. Энэхүү тэмцэлд ялахын тулд бидний хамтын хүч чадал, чин хүсэл, хайр хамгийн чухал. Бид мянган хүнээ алдлаа. Тиймээс дараагийн 30 хоногт удирдамжаа дагах хэрэгтэй. Энэ бол амьдрал, үхлийн асуудал юм” хэмээн хэлсэн байна.

Мөн Цагаан ордноос  АНУ-д хамгийн багадаа  240 мянга, нөхцөл байдал илүү муудвал  2.2 сая америк хүн коронавирусийн халдвараар нас барна гэсэн урьдчилан тооцоог хийжээ.  

Эх сурвалж:  https://www.worldometers.info/