ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлахаар болжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-04

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзлаа. 

Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцов.
Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгдэв.