ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-06

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 2099 хүн тусгаарлагдах байранд байгаа аж. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсанаас 0-5 насны 9, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсанаас 6-17 насны нэг  хүүхэд, Жаргалант сувилалд хоёр  иргэн тусгаарлагдсан, Токио зочид буудалд 138 ажиглалтад байгаагаас 0-5 насны 6, 6-17 насны 16 хүүхэд нийт 273 иргэн байрлаж байгаа гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, "Тусгаарлалтын байруудад нийт 0-5 насны 69, 6-17 насны 150 хүүхэд байрлаж байна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байгаа" хэмээлээ. Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ,"гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Тэдний хувьд ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан. УОК-ын гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн юм. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон гэр бүл, монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой. Токиогийн онгоцонд дөрвөн гадаад хүүхэд ирсэн. Энэ сарын 8-ны лхагва гаригт Сөүлээс тусгай үүргийн нислэг авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор шуурхай штабтай зөвлөөд эмчийн хяналтад байгаа хүн, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, бага насны хүүхэд зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийн хувьд коронавирусийн шинжилгээг урьдчилан зайлшгүй өгсөн байх шаардлагыг тавьж байгаатай холбоотойгоор иргэдэд аль болох шинжилгээ өгөх цаг хугацаа өгсөн байгаа. Элчин сайдын яаманд болон МИАТ компани энэ удаагийн онгоцонд суух бүртгэлийг албаны хүмүүс хамтдаа сууж байгаад хийсэн" гэв.