ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

Б.ГАНЗОРИГ
2020-04-07

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай.

Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм байна. Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараар холбогдон лавлах боломжтой.