ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн га газар, дөрвөн байшин шатжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  галын дөлийг 09:08 цагт дарсан байна. Гал түймэрт өртөж 4 га газар, 4 байшин бүрэн шатжээ.

Гал түймрийн улмаас 6 байшинг шатахаас авран хамгаалж, бүрэн унтраахаар ажиллаж байна.