ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарханы замын ажил өнөөдөр эхэлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил хөрөнгө санхүүгийн асуудал, гүйцэтгэгч компаниудаас үүдэн зогсоод байгаа. Тэгвэл тус чиглэлийн  таван багцын нэг болон тавдугаар багцын ажил өнөөдрөөс эхлэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тодруулбал, нэгдүгээр багцад хоёр туслан гүйцэтгэгч компанийн 30 гаруй ажилтан гарах бол тавдугаар багцад дөрвөн туслан гүйцэтгэгч компанийн 50 гаруй ажилтан гарахад бэлэн болжээ.

I багц 22-ын товчооноос Хар модотын даваа хүртэл 45.5 км

II багц Хар модотын даваанаас цааш 45 км

III багцад дараагийн 45.7 км

IV багцад дараагийн 45.5 км

V багцад үлдсэн 30.5 км зам хамаарч байна.