ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сингапур улс 3000 ширхэг оношилгооны төхөөрөмж хандивлав         

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Бүгд Найрамдах Сингапур Улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид Fortitude 2.0 багц тестийг зохион бүтээж, улмаар тус улсын эмнэлэгүүдэд нэвтрүүлжээ.

Энэхүү оношилгооны 3000 тестийг Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад хандивлалаа. Сингапур улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн багц тест нь сорьцыг хийх урьдчилан бэлтгэсэн тусгай урвалж бүхий хуруу шил болон сорьц авах бусад багажаас бүрдэнэ. Хуруу шилийг зориулалтын төхөөрөмжид байршуулснаар тестийн хариуг гаргана. Энэхүү тестийн давуу тал нь цаг хугацаа хэмнэх хэмээн үзэж байгаа аж.

Сингапур улсын хандив нь Монгол Улсын COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт өндөр ач холбогдолтой хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дашрамд хэлэхэд Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.