ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Хоёр иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-07

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаархи ээлжит мэдээллээ хййлээ. Covid-19 АНУ, Иран, Испани, Турк, Их британи зэрэг арван оронд хамгийн их тархаад байгаа аж. Дэлхийн хэмжээнд уг өвчний улмаас 74687 хүн нас баржээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ “Манай улсад коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн тохиолдол бүрэн эдгэрч, өнөөдөр хоёр нь эмнэлгээс гарлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүрэг өгсний дагуу ХӨСҮТ-д лабораторийн нэг шугамыг нээлээ. Улсын хэмжээнд уушгины хатгалгаатайгаар эмэнэлэгт хэвтэж буй хүмүүсээс түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа. Франц иргэний биеийн байдал сайн байна. Түүний ажилладаг компанийн зүгээс 100 сая төгрөг хандивласныг эмч ажилчдын цалинд урамшуулал болгож хуваахаар болсон. Дархан уул аймагт тусгаарлсан 6 иргэн болон ХӨСҮТ-д тусгаарласан нийт 222 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Хилээр экспорт, импортын бараа зөөдөг жолооч нар халдвар тээж ирэх магадлалтай байгаа тул МХЕГ болон холбогдох байгууллагууд хяналт тавьж байгааг энэ үеэр дуулгав.