ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийг хянаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

“Жаст” группын захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байгаа аж. Хэргийг сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкт байрлалтай “Стандарт” банкинд барьцаанд тавьж, 160 гаруй сая ам.доллар зээлсэн “Жаст” группын захирал Ш.Батхүү, тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Г.Амарбат, мөн Ш.Батхүүгийн хөрөнгийг үгсэн хуйвалдаж авсан гэх “Алтжин” группын эзэн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох 190 хуудас бүхий хавтаст хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад авч байсан билээ. Тэгвэл Ш.Батхүү нэмэлт мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долдугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан байдаг. Улмаар, энэ сарын 04-ны өдөр гаргасан гомдлоосоо татгалзсан гэсэн тайлбар бичгийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн яллагдагч нь хуульд заасан үндэслэлээр буюу гомдлоосоо татгалзсан учраас хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэсэн тогтоол гаргасан байдаг.