ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тавантолгой”-н цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Тавантолгой”-н цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ. Түүнчлэн “"Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо. Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө. Мөн “Оюутолгой” ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая ам.долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Ийм хэмжээний мөнгийг дотооддоо шингэнэ" гэсэн шийдвэрийг гаргасан талаар ЗГХОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм.