ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өдрийн цагаар жолооч нар гэрлээ асааж хөдөлгөөнд оролцоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

Урин дулааны улирал эхэлж, хүүхдүүд гадаа ямар ч хамгаалалтгүй тоглож наадах, эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан гадуур хэсэж, тэнэх нь ихэсчээ. Гэтэл дэлхий нийтэд цар тахлын хэмжээ өдрөөс өсөж, хяналтаас алдсан улс орнууд өдөрт 1000-2000 иргэнээ алдаж байгаа юм.

 Тиймээс иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Тээврийн цагдаагийн алба “гэрлээ асаах” уриалгыг гаргажээ. Өнөөдөр зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй жолооч бүхэн гэрлээ асааснаар иргэдийг маскаа зүүх, гадуур шаардлагатай биш бол гарахгүй байх, мөн хүүхдүүдээ гэрт нь байлгаач хэмээн уриалж буй үйлдэл хэмээн тайлбарлажээ.

Өмнө нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу "Зургадугаар сарын 1"-ний өдөр жолооч нар гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож байсан билээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч иргэдийг тайвшрах болоогүй гэдгийг сануулж, маскаа тогтмол зүүж, гадуур явахгүй байхыг санууллаа.