ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхболд: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

Улсын онцгой комисс өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралджээ. Хуралдаанаар хэлэлцэж, гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл өгсөн юм. Хуралдаанаар, 2020 оны цэрэг татлага, сургууль цэцэрлэгийг амраах асуудлыг тус тус хэлэлцэх байсан ч Боловсролын яамнаас дүгнэлт судалгаа хийж дуусаагүй учраас энэ асуудлыг хойшлуулсан байна.  

Сайд Н.Энхболд хэлэхдээ “Энэ оны тавдугаар сард цэрэг татлага явагдана. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн өөрчлөлт орлоо. Хилийн боомтуудтай тусгаарлах үйл ажиллагаа явагдаж байгаа Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй.

Зайлшгүй шаардлага, ялангуяа хил хамгаалах албадад алба хаасан цэргийн албан хаагчид халаагаа өгөхөд цэргийн тоо буурсан байж таарахгүй. Тийм учраас Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний нэг тусгай ангиас бусад цэргийн анги бэлтгэлүүдэд цэргийн албан хаагч татахгүй байхаар шийдвэр гарлаа.

Гол төлөв хилийн цэргийн ангиудад тухайлан анги нэгтгэлд л зайлшгүй шаардлагатай байгаа цэргийг татна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед нэг дор таваас илүү хүн цуглуулахгүйгээр цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ. Мөн цаашид ч тусгай үүргийн онгоцоор хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, жирэмсэн эхчүүдийг татах ажлаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Мөн үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан "Оюутан цэрэг" хөтөлбөрийг ч энэ жилдээ өнжихөөр болсон байна.