ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ард Аюушийн өргөн чөлөөнд 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу “Саппоро”-гийн уулзвараас хойш “Өргөө” кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ. Энэ онд 1.6 км урт уг замын голын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийт 5925 м.кв явган зам, 4700 м троссон хашлага хийх аж. Тохижилтын бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав. Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусгах аж.