ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвартай нэг сартай нярай эдгэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-23

Тайландад коронавирусийн халдвар аваад байсан нэг сартай нярай эдгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Эмч нар нярайг эмчлэхийн тулд вирусийн эсрэг дөрвөн төрлийн эмийг ашигласан байна. Бангкок хот дахь Бамраснарадура халдвартай тэмцэх институтийн төлөөлөгч ярихдаа “Хүүхдэд 10 хоногийн турш эмчилгээ хийсэн. Өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж байсан. Харин түүний X-ray зургийн үзүүлэлт аажмаар сайжирсны дараа 3 хоногийн зайтай үзлэг хийдэг болсон” хэмээжээ. Мөн хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага илэрч байгааг онцолсон байна.  

Эх сурвалж: Thestar