ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-26

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 24 цагийн дотор ОХУ-ын 53 бүс нутагт халдвар бүртгэгдэж халдвар авсан хүний тоо 73 мянгад хүрчээ. Өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь хатуу хөл хорионы дэглэмийг иргэд сахихгүй гадуур их гарах, улирлын томуугийн шинж тэмдэгтэй цуг коронавирусийн халдвар хавсрах, үүнээс гадна 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаа гэж судлаачид дүгнэж байгаа тухай энэ үеэр мэдээлсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ,

"ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 209 шинжилгээ хийсэн байна. Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 167 хүнд давтан шинжилгээ хийснээс, нэг хүнд гурав дах давтан шинжилгээгээр илэрлээ. ОХУ-д сурч байсан оюутан байсан бөгөөд гурав дах шинжилгээгээр илэрснээр коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ. Мөн өчигдөр нэг хүн эдгэж, ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 29 хүн байна" гэв.