ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жийргэвч”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-13

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг  “Мөнхийн үсэг”-ийн гэдгээрээ илүүрхэж, олны танил болсон нэгэн. Тэрбээр, албан тушаалын хувьд үргэлж, өгсөх дараалалтай явж ирсэн азтай хатагтай. Тэр ч бүү хэл  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны найз гэдгээр нам дотроо зиндаархаж, аль ч цаг үед албан тушаалын томилгооноос хоцорч байгаагүй гэдэг.

Энэ удаад ч гэсэн Баянхонгор аймгаас УИХ-д өрсөлдөх эмэгтэй квотын тоонд багтсан бөгөөд намын даргын найз гэдгээрээ “илүүрхэж” байгаа гэх яриа чих дэлсэв. Гэхдээ түүний хувьд тойрог тойглох эрх ашиг гэхээс илүү өндөр хөгжилтэй аль нэг улсад Элчин сайдаар явах хүсэлтэй байсан. Гэтэл нам нь түүнийг хоёр жинтэй эрчүүдийн “жийргэвч” болоод явчих хэмээн шахсан гэх яриа дуулдав. Гэтэл эрхэм хатагтай УИХ-д нэр дэвшихгүй, Элчин сайдын томилгоонд багтааж өг хэмээн дарамталсан гэх. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээлэлд багтахын тулд  хос морьтой алсын төлөвлөгөөтэй оролцож байгаа адтай эмэгтэй ажээ. Сонгуулийн шийдвэр ямар байхаас үл хамаарч албан тушаалын үзүүрээс атгахаар зүтгэж буй нь тэр л дээ.

Б.Батцэцэгийн тухайд улс төрд тодорхой хэмжээнд танигдсан хэдий ч олон нийтийн хувьд төдийлөн танигдаагүй. Зөвхөн нам, компаниараа дамжуулан өөрийн хүрээллийг бий болгосон ч жирийн иргэдийн дэмжлэгийг авах эсэх нэлээд эргэлзээтэй учраас хонгор нутгаас жийрхэж буй нь лавтай. МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжилтнээр төгсөж, Голландын Маастрихтийн Их сургуулийг төгссөн боловсролтой хэдий ч хувийн хэвшилд олон жил ажилласан учраас хэн ч танихгүй байгаа юм. Тэгвэл, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан концесс, тендер авсан гэх дуулиан өнөөдөр дэгдлээ. Өөрөөр хэлбэл, 2014-2020 он хүртэл нийт 50 гаруй тендерт оролцож, 41-д нь ялалт байгуулжээ.

Бүтэн зургаан жилийн хугацаанд төрөөс гурван тэрбум гаруй төгрөгийг хүртсэн байх юм. Тендерээр мэргэшсэн нэгэн гэж тодорхойлж болох нь ээ. Монголд цөөхөн хэдэн хэвлэлийн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зах зээлийг нь атгасан монополь компанийн толгойлогч дэд сайдтан ЖДҮ-чдээс дутахгүй гэдгээ нотлон харуулчихав бололтой. Харин Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх найзыгаа хамгаалсаар үлдэх үү, эсвэл хариуцлага ярих болов уу.