Сонгинохайрхан дүүргийн XX хороо “Оньдилт” ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраалаа. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан дөрвөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах таван ангийн 50 гаруй алба хаагч ажилласан аж. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Б.Пүрэвжав