ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2 өдрийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд байна.  Харин COVID-19 халдвараар 5.365.000 хүн өвчилж, 339.000 хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 116.000 халдвар шинээр бүртгэгдэж  6000 гаруй хүн нас барсан байна. Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн ихээр бүртгэгдээд байна.
Харин манай улсын хувьд өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  188 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй гэлээ. Сайн мэдээ байгаа нь, өнөөдөр ХӨСҮТ-ээс 2 оюутан эдгэрч гаран дараагийн шатлалын сувилал руу шилжсэн аж. Дээрх 2 оюутан  37,39 хоногийн эдгэрэлттэй гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 хүн байгаа юм. 

Шуурхай 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагт гадаадаас 11 иргэн коронавирусийн эмнэл зүй, зөвлөгөө мэдээллийг авсан.