ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчид энэ долоо хоногтоо багтаж жилийн эцсийн дүнгээ гаргуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-26

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хагас жилийн дүн энэ долоо хоногт гарч дуусаад. зургадугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор  амарна. Сурагчдын дүнг гаргахдаа өмнөх хагас жилийн дүнгээр гаргах бөгөөд,  тухайн сурагч өөрөө хүсвэл багшаас даалгавар авч ахиулж болно гэж салбар яамнаас мэдээлсэн билээ. 

Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн эцсийн дүнг гаргахдаа теле хичээл болон хичээлийн нэг, хоёрдугаар улирлын дүн, бие даалтыг нэгтгэн улсын шалгалтын дүнг бодохоор болжээ. Ингэхдээ салбарын яамнаас анги удирдсан багш нарт хүүхэд бүрийн дүнг ахиулж урамшуулах зөвлөмж, чиглэл өгчээ.