ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

30 орчим насны эмэгтэй хүүхдийн хамт зургаан давхраас үсэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-29

Баянгол дүүргийн “Өргөө”кино театрын ард талын зургаан давхар барилга дээрээс 2-3 сартай хүүхдээ тэвэрсэн 30 орчим насны эмэгтэй үсэрчээ. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс амиа хорлолт байсан  уу,  гэмт хэргийн  шинжтэй байсан уу гэдгийг шалгахаар ажиллаж байгаа аж. Оршин суугчдын  хэлж буйгаар  тус хэрэгт холбоотой байж болох  хоёр эрэгтэйг баривчилж авч явсан  хэмээжээ. Харин  эмэгтэйг хүүхдийнх нь хамт  гэмтлийн  эмнэлэг рүү  яаралтай авч явсан аж. Цагдаагийн байгууллагаас тус хэргийн талаар  ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.