ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: Нийтдээ 44 хүн эдгэрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-30

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь  коронавирус илрээгүй. Дахин нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч,  дараагийн ажиглалт руу шилжсэн  сайхан мэдээтэй байна” гэв.

Мөн Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдолд 179, эдгэрсэн хүний тоо 44 болсон байна. Түүнчлэн эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байгаа талаар дуулгаж байлаа.  ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн эмчлүүлж байгаа аж.