ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-30

Баянгол дүүргийн XIV хороонд өчигдөр буюу энэ сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ талаар ЦЕГ –аас тодруулахад “Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас баг бүрэлдэхүүн гарсан  ажиллаж байна гэлээ. 

Түүнчлэн Баянгол дүүргийн XIV хороонд байрлах нэгэн байрны зургаан давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага  өчигдөр 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 30 гаруй насны эмэгтэй,  гурван сартай охин Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.